Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024-07-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 26.0-26.3 градус дулаан, бусад сумдад 15.2-25.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Шаргад 38, Халиун, Бигэрт 36, Алтайд 35, Хөхморьт, Жаргалан, Тайшир, Төгрөгт 33, Даривт 32, Баян-Уул, Дэлгэрт 31, Гуулин, Цээлд 30, Бугатад 29 градус дулаан, бусад сумдад 26-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Цогтод 1, Чандманьд 2, Эрдэнэ, Цээлд 3, Баян-Уул, Гуулин, Дэлгэрт 4, Тонхил, Бугат, Тайширт 5 градус дулаан, бусад сумдад 7-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 34-38 градус дулаан, бусад нутгаар 21-33 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Халиунд 67, Тооройд 66, Шаргад 65, Алтай, Жаргаланд 63, Бигэр, Гуулинд 62, Хөхморьт, Дэлгэрт 61, Баян-Уулд 60, Тонхил, Тайшир, Цээлд 59, Бугат, Дарив, Чандмань, Эрдэнэд 58, Төгрөгт 57, бусад сумдад 52-54 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -1, Эрдэнэ, Чандмань, Есөнбулагт 0, бусад сумдад 2-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд Төгрөгт 13.8 мм, Тонхилд 10.7 мм, Дэлгэрт 5.1 мм, Есөнбулагт 3.9 мм, Чандманьд 3.3 мм, Цогт 3.2 мм, Жаргаланд 3.0 мм, Даривт 2.9 мм, Бугатад 2.2 мм, Тооройд 2.1 мм, Эрдэнэд 2.0 мм, Цээлд 1.4 мм, Халиунд 1.2 мм, Хөхморьтод 1.0 мм, Баян-Уулд 0.7 мм, Шаргад 0.3 мм, Бигэр, Тайширт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Гуулин, Алтай сумд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Алтайд 22 м/с, Эрдэнэд Тонхилд 20 м/с, Тооройд 19 м/с, Есөнбулагт 18 м/с, Хөхморьтод 17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, зарим нутгаар цэцэглэлт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 52.6 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Цогт, Эрдэнэ, Чандмань сумдын нутгаар хэвийн буюу сайн, 47.4 хувьд буюу Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Тайшир, Халиун, Цээл, Шарга сумдад дунд, 0.0 хувь буюу муу үнэлгээтэй гарсан газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /